Дараагийн танилцуулгыг МАК-ийн Гашуун Сухайтын уурхай дээр хийлээ.

Манай компани нь Герман улсад үйлдвэрлэгдсэн өндөр чанартай засварын багаж, дизел түлшний филтер болон тосны шүүлтүүрийг уул уурхайн засварын хэсэгт нийлүүлж, засварт гардаг хүндрэлтэй асуудлыг шийдэх тал дээр хамтран ажилладаг.
Separ filter нь дизел түлшэнд үүссэн ус болон бусад бохирдолтыг төвөөс зугтах хүчийг ашиглан 5 дамжлагаар цэвэршүүлдэг бөгөөд уул уурхайн салбарт ашиглан түлшний бохирдолтоос үүдэлтэй техникийн эвдрэлээс хамгаалж эдийн засгийн хэмнэлт гаргах бүрэн бололцоотой.
Kleenoil Microfiltration нь тосны систем дээр ашиглан систем дэх тосны бохирдолтыг 1 микрон хүртэл шүүн цэвэршүүлж системийн тосыг урт хугацаанд ашиглан, тос солилтыг хэмнэлт боломжтой.