"Би хэн бэ "уралдаан амжилттай явагдаж өндөрлөлөө

ЧПМ ххк -аас зохион байгуулсан “Би хэн бэ” уралдаан амжилттай явагдаж өндөрлөлөө. Манай уралдаанд нийт 26 бүтээл ирсэн. Үүний 19 нь оновчтой нэр өгөх төрөлд 7 нь зохион бүтээх төрөлд ирүүлсэн.
Зохион бүтээх төрөлд
1-р байр Б. Анхбаяр ШУТИС -ын Геологи, уул уурхайн сургуулын уурхайн машин тоног төхөөрөмжийн ангийн оюутан
2-р байр Ц. Сүхбат, Б. Баяржаргал, М. Баясгалан Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн техникч, үйлдвэрлэлийн 2-р курсийн оюутнууд
3-р байр С. Дарамбазар Техник, технологийн дээд сургуулын авто машины инженерийн анги 2-р курс
Оновчтой нэр өгөх төрөлд
Энэ төрөлд шаардлагад бүрэн нийцсэн нэр ирээгүй бөгөөд шалгаруулах зөвлөлийн шийдвэрээр хамгийн дөхөж очсон 4 нэрийг шалгаруулж шагналын санг хуваан олгох шийдвэр гаргасан.
1. Д. Дашдэлэг ШУТИС-ын МТС үйлдвэрлэийн механикжуулалт 4-р курс
2. Д. Мөнх-Очир Техник, технологийн дээд сургуулын авто машины инженерийн анги
3. Д. Чинзориг ШУТИС -ын МТС үйлдвэрлэийн механикжуулалт 4-р курс авто машины инженерийн анги
4. А. Бятбахатан Орхон ХАА -н МСҮТ барилгын цахилгаан 2-р ангийн оюутан нар шалгаран 3.28 ны өдөр шагналаа гардан авлаа.
ЧПМ ххк -аас зохион байгуулсан “Би хэн бэ” уралдааныг дэмжин ажиллаж, уралдааныг шалгаруулсан зөвлөлийн гишүүддээ гүн талархал илэрхийлье.
Доктор, Профессор Ч.Батхүрэл / ШУТИС –ын Механик тээврийн сургууль/
Доктор, Дэд профессор О.Шинэбаяр /Хэл зохиолын хүрээлэн/
Магистр, Мэргэшсэн инженер Б.Лодоншарав /ШУТИС –ийн Геологи, уул уурхайн сургууль/
Магистр, Мэргэшсэн инженер З.Уламбаяр /Техник технологийн дээд сургууль
Магистр Б.Болдбаяр /ХААИС –ийн Инженер Технологийн Сургууль/