“Монгол Инженер 2018” нэгдсэн арга хэмжээг дэмжин оролцлоо.

Уг арга хэмжээ нь инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл оновчтой саналыг дэмжих зорилготой эрдэм шинжилгээний хурал, сургалт, үзэсгэлэн, улсын олимпиадын нэгдсэн үйл ажиллагаа юм. Манай байгууллагын зүгээс уг арга хэмжээнд өөсрдийн бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог давуу талыг оюутан залуус, багш инженерүүдэд хуваалцан үзэсгэлэнгийн үйл ажиллагааг дэмжин оролцлоо. Мөн тус арга хэмжээний инженерийн улсын олимпиадад амжилттай оролцсон шагналт байруудад байгууллагын зүгээс урамшуулан шагнал гардуулсан билээ. Олимпиадад оролцсон оюутан залуус, инженерүүд болон төслийг зохион байгуулсан шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, хамт олон, мөн бусад дэмжин оролцсон байгууллагуудад цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье ! Бид монгол хүний оюуны чадварыг үргэлж дэмжин ажиллах болно.